ОХУ-ын Эрхүүгийн улсын их сургуулийн геологичдын бүлэг Монголд хийсэн зуны экспедицээс эргэн ирлээ. Эрдэмтэд, астрономи, геофизикийн шинжилгээ судалгааны төвийн монгол мэргэжил нэгтнүүдийн хамт Хөвсгөл нуурын орчим ажиллажээ. Тэд Монголын галт уул судлалын салбарт шинжилгээ судалгаа явуулжээ. Тэд ажиглалт хийх гол газруудаар улсын төв хэсгийн уулархаг Хангай нутаг, мөн Монголын зуун өмнө зүгт орших Дарьгангын сөнөсөн галт уулын туурийг сонгон авчээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд геологичид Монголын бараг бух галт уулын сав газар, мөн зэргэлдээ хятадын дүүргүүдэд очсон байна. Уулын чулуулгийг судалсан нь эрдэмтдэд геологийн өнгөрсөн болоод ирээдүйн дүр зургийг сэргээхэд тус болжээ. Эрдэмтэдийг ахлан ажилласан профессор Сергей Рассказов хэлэхдээ "Бид газрын хагарал үүссэн бүс, түүний идэвхжилд судалгаа явуулснаар том хэмжээний газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийг урьдчилан мэдэхэд туслах болно. Монгол орны хувьд, бидний тооцоогоор энд 9-10 сая жилийн өмнө хамгийн сүүлийн галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд ойрын үед давтагдах төлөвгүй. Үнэндээ бол геологийн үйл явцын идэвхжлийг харгалзан үзэх хэрэгтэй. 1951 онд Төвдөд газар хөдлөлт болсон ба Төвд, Монгол, Сибирийн газар нутаг нэг галт уулын бүсэд оршдог юм. Тиймээс галт уулын нэг цэгийн идэвхжил нөгөө хэсэгт геологийн үйл явцыг сэргээж болзошгүй".
Саяхан бид Хятадад 100 жилийн өмнө галт уул дэлбэрч, Хятад, Солонгос, Японы ихээхэн газар нутгийг үнсээрээ бүрхсэн Чанбай ууланд очсон билээ. Тэнд одоо ч гэсэн уулынхаа гунд голомт нь оргилсоор байгаа учир галт уул сэргэж магадгүй юм.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ галт уул Улаанбаатар хотод ыхгүй биз дээ
omg\n
Өөр хаана хаана байдаг вэ
тариатын галт уулсыг илүү их сонирхон судлах саналыг гаргаж байна.