28 настай португал хөлбөмбөгч Диого Жота дүү Андре Силвагийн хамтаар Испанийн замд авто осолд орж, хоёулаа нас барсан тун эмгэнэлтэй явдал болсон.
Тэгвэл хөлбөмбөгч яагаад Португалаас Англи руу онгоцоор нисэлгүй газраар явсан шалтгаан тодорхой болжээ.
Диого Жота ногоон өнгийн Lamborghini машинтайгаа Испанийн нутагт дэвсгэрт давхиж яваад нэгэн машиныг гүйцэж түрүүлэх мөчид дугуй нь хагарч, замын хажуу руу орж дэлбэрсэнийг цагдаа нар тогтоосон байна. Португалын Портогоос Испаниар дайран өнгөрөөд тэндээсээ усан онгоцоор Англид хүрэх замыг сонгосон байжээ.Тэгээд даваа гариг гэхэд “Ливерпүүл”-ийн улирлын өмнөх бэлтгэлд очихоор төлөвлөсөн гэнэ.
Яагаад Португалаас Англи руу шууд нисээгүй тухайд бол жижиг мэс засал хийлгэсэн учир эмч түүнийг онгоцоор нисэлгүй газраар явахыг зөвлөсөн байж. Зургаадугаар сарын 22-нд болсон хуримдаа бэлдэхээр Португалд очихдоо ч усан зам, хуурай замаар очжээ.
Дүү Андре Силва нь мөн хөлбөмбөгч бөгөөд Португалын “Пенафиель” багийн тоглогч байлаа.
Сэтгэгдэл ( 7 )
Бүх зүйл хурд хэтрүүлэн давхиснаас үүдэлтэй цэвэр жолоочийн хариуцлагагүйнх байсан, гүйцэж түрүүлэх явцдаа жолоодлогын хуваарь алдаж замын хашлага мөргөөд дэлбэрэлтээс үүссэн огцом хүчтэй гал бүрэн шатаасан гэж дүгнэсэн байна...
Dugui ni buudsan bish dugui ni muu ch bish. Shaltgaan ni hashlaganii tumrund dugui ni tsohigdoj hagarsan baij bolzoshgui bgaa. Er ni ter ih hurdad jijken aldaa gargahad joloodlogo aldana
ANUSDI80955877VANXANDI
lamborghini muu duguitai bn gej yamar yum bhav, ursuldugch nariin hogiin horlol blaa daa ,
Тэнд хэт их халж байгаагаас дугуй нь буудаа биз
Ламбордини нь найдваргүй л унаа байжээ..дугуй нь их муудсан байжээ..унахгүй удсаар дугуй муулсан байхдаа...хэт хурдлах гүйцэж түрүүлэх хэрэггуй байж ..тун харамсалтайгаар
Хол замд гарахдаа техникийнхээ бүрэн бүтэн байдал, дугуйгаа шалгаагүй монголчууд шиг шууд гараад гишгэчихсэн юм байх даа. Уг нь ламборджини гэдэг чинь найдвартай талдаа л байх ёстой, азгүйтэж дээ футболист.