Монгол хамтлаг олон улсын фестивальд уригджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Монголын орчин үеийн рок урсгалын төлөөлөгч Blindfold хамтлаг анх удаа Зүүн Өмнөд Азийн хөгжмийн салбарын томоохон фестиваль AXEAN-д уригджээ. Тус фестивальд жил бүр дэлхийн 30 гаруй орны 200 уран бүтээлч, 240 төлөөлөгч нэг дор цугладаг. Энэ жил есдүгээр сард, 40 гаруй хамтлаг, уран бүтээлчтэйгээр Индонезийн Бали арал дээр зохион байгуулагдах гэж байна.

Тус фестивальд монгол хамтлаг уригдсан нь Монголын шинэ үеийн хөгжмийг олон улсад хүргэх, цаашлаад хамтран ажиллах томоохон боломжийг нээж өгөх ач холбогдолтой гэнэ. Учир нь тэнд дуучид, уран бүтээлчдээс гадна орон орны продюсер, хөгжмийн агентлагууд хүрэлцэн ирж, авьяаслаг уран бүтээлчдийг дэргэдээс нь үзсэнээр, хамтын ажиллагааны санал тавьдаг байна. Харин энэхүү боломжийг бодитой болгож, фестивальд оролцохын тулд Blindfold хамтлагийн зүгээс санхүүжилт босгож байгаа билээ.

 

Хэрхэн туслах боломжтой вэ?

Нийт зардалд нислэг, тоног төхөөрөмж, маркетинг болон баримтат контент бэлтгэх зардал орж байгаа бөгөөд хэрэв та Монголын дуу хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл энд дарж нэвтрэн мөнгөн дэмжлэг үзүүлэх боломжтой аж. 

Тус үйл ажиллагааг Монголын анхны бөгөөд цор ганц “хамтын санхүүжилтийн платформ” Фандиа (Fundea)-гаар явуулж буй. Тус платформ дээр төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээлэл, хандивлагчийн нэр, мөнгөн дүн гээд цөм нээлттэй харагддаг тул баталгаат байдалд нь итгэлтэй байж болох гэнэ. 

 

 

Яагаад Fundea гэж?

Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй ихэнх гарааны бизнес эхлэл хөрөнгөө босгохын тулд банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах эсвэл хөрөнгө оруулагч олох гэсэн хоёр сонголттой тулгардаг. Гэвч ихэнх зээлийн үйлчилгээ барьцаа хөрөнгө шаардахын зэрэгцээ өндөр хүүтэй байдаг тул санхүүжилтээ бүрэн шийдэж чадахгүйд хүрэх нь олонтоо. Үүний шийдэл болгож бүтээсэн платформ бол Fundea юм. Санхүүжилт авах хүсэлтэй төсөл, стартапууд өөрийн бизнесийн санаагаа тус платформд байршуулснаар санхүүжүүлэгчид өөрт таалагдсан бизнесээ сонгож мөнгөн дэмжлэг үзүүлдгээрээ Fundea Монголдоо анхдагч бөгөөд цор ганц юм.

Түүнчлэн хамтын санхүүжилтийн дөрвөн төрөл байдгаас хандив, урамшуулал, хувьцаа гэх гурван үйлчилгээ тус платформд төвлөрсөн байдаг аж.

Сонирхуулахад, хэрэв та Blindfold хамтлагийг санхүүжүүлбэл мөнгөн дүнгээс хамааран төрөл бүрийн урамшуулал авах бөгөөд AXEAN фестивальд оролцох аяллын бичлэгийн талархлын хэсэгт нэрээ багтаах, зүүлт, подволк зэрэг нэрийн бүтээгдэхүүн бэлгэнд авах, цаашлаад хамтлагийн тоглолтын тасалбар, пянзны эзэн болох боломжтой гэнэ.

 

 

Асраар зочилж, амьд хөгжим сонсоорой

Хэрэв та Playtime хөгжмийн наадамд явангаа Blindfold хамтлагийг сонсож, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа бол Fundea-гийн асраар зочлоорой. Тус асарт хөгжим сонсохын зэрэгцээ хүрд эргүүлэн азаа үзэж, асуулт хариултын тэмцээнд оролцож, төрөл бүрийн тоглоом тоглож, сохор болзоо хийх боломжтой юм байна. Азийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадамд уригдсан уран бүтээлчдээ дэмжин, хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(202.9.47.58) 2025 оны 07 сарын 05

Ямар хамтлаг байдгийн

0  |  0
тахар(103.212.119.151) 2025 оны 07 сарын 05

Одоо монголчууд элдэв арга хэмжээ эмчилгээнд мөнгө санхүү босгох асуудалд улс төрчидтэй адилхан хулгайлах хэрэгтэй. Тэд 35 жил хулгайллаа. Бусад нь бид ч гэсэн баялгийн эзэд мөн юм бол, баялгаас хулгайлж хүртэх ёстой юм бол Эрдэнэт, Таван толгой, Оюутолгой бусад стратегийн ордуудаас өөрсөддөө ноогдох хэмжээг хулгайчдын жишгээр хулгайлцгаая, монгол хүн бүр идэвхитэй оролцож амьдралаа дээшлүүлцгээе.

0  |  0
Close menu