Бага насны хүүхэд гол, нуурын усанд эндэх тохиолдол ИХЭСЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Бага насны хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол өндөр байна. 

Сүүлийн 10 жилийн байдлаар усны осолд өртөж амь насаа алдсан иргэдийн 28 хувь нь бага насны хүүхэд байгаа бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол өндөр байна.

Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч хэрэгсэл ашиглан тоглуулахгүй байх, голын эрэг дагуу бууж, суурьшихдаа тухайн газрын онцлог, нөхцөл байдлыг судалж, эрсдэлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.238.226) 2025 оны 07 сарын 04

Бага насны хүүхэд усанд эндэж байгаа нь 100 % эцэг эхийн буруу. Хүүхдээ хайрлах, хамгаалах гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй, хүүхдээ хайхардаггүй мулгуу эцэг эхчүүд олширч байгаагийн гай байх даа?

0  |  0
Close menu