Олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын гараа” тэмцээний бяцхан тамирчдад гарын бэлэг гардууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Монголын үе үеийн шилдэг боксчдыг төрүүлсэн өсвөрийн тамирчдын "Олимпын гараа" тэмцээн 2025 оны долоодугаар сарын 01-05-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.

“Боксын спортод өөрийг нь хөтөлсөн, анхны медалиа хүртсэн тэмцээн” хэмээн хүндэтгэлтэй ханддаг “Олимпын гараа” өсвөрийн боксчдын тэмцээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууган жил бүр ач холбогдол өгч, тэмцээнд оролцож буй тамирчдад урам зориг өгөх зорилгоор гарын бэлэг гардуулж, өөрийн зөвлөгөөг өгдөг билээ.

Энэ жил ч мөн уламжлал ёсоор тэмцээнд оролцож буй 517 хүүхдэд олимпын аварга тусгайлан бэлдсэн гарын бэлгээ хүргэжээ. Тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн хувьд энэхүү тэмцээн тэдний спортын анхны алхам төдийгүй ирээдүйн амжилтын суурь болсон онцгой мөч байдаг.

Тиймээс ч “Олимпын гараа” тэмцээнээс тодорсон Олимпын аваргын бэлэг, урмын үгс нь өсвөрийн боксчдын сэтгэл зүйд хүч өгч, "Би ч бас чадна" гэх итгэлийг бадрааж өгдөг нь дамжиггүй. Олимпын аваргын энэхүү дэмжлэг нь зөвхөн бэлэг төдий бус ирээдүйн тамирчдын сэтгэл зүйг бэлтгэх, спортоор хичээллэх хүсэл, тэмүүллийг бадраах үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болдог.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z0chij(103.212.116.210) 2025 оны 07 сарын 07

mungund tsadsan banid

2  |  0
Close menu