ДЭМБ тамхи, архины үнийг нэмэхийг урилав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 03

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн улс орнуудад хандан 2035 он гэхэд тамхи, согтууруулах ундаа, чихэрлэг ундааны бодит үнийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэхийг уриалжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, тамхи, архи, чихэрлэг ундааны хэрэглээ нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын шалтгааны 75 хувийг эзэлж байгаа халдварт бус өвчний гол үүсгүүр болж байна. Эдгэр бүтээгдэхүүний үнийг нэгэн зэрэг тавин хувиар нэмэгдүүлэхэд ирэх 50 жилд 50 сая цаг бусын нас баралтаас сэргийлэх боломжтой болохыг судалгаа харуулжээ.

2012-2022 оны хооронд дэлхийн 140 орчим оронд тамхины татварыг нэмэгдүүлснээр тус бүтэгдэхүүний бодит үнэ 50-иас дээш хувиар өсөхөд хүргэжээ. Энэ нь асар их өөрчлөлт гаргаж болох боломжтойг харуулж байна гэж ДЭМБ онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu