М.Мандхай: 2025 оны төсвийн тодотгол алдаа завхралтай, хийдэлтэй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

 

Нэр бүхий УИХ-ын гишүүд Төсвийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай "Төсвийн үргүй зардлыг бууруулах, бүсээ чангалах, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн чоно борооноор гэдэг шиг хандлагатай байна. Төсвөөс бууруулах, танах ёстой зардлуудаа хассангүй. Харин улс орны амин асуудал болох хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн тулгуур түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг хаслаа. 

Өөрөөр хэлбэл хүсний бодлого, малчин ард, орон нутгийн хөгжлийн бодлогоосоо ухарлаа. Хөдөө аж ахуйн ажиллах хүчний ажиллах хүчний 24 хувийг бүрдүүлдэг. Гэтэл 2025 он улсын төсвийн хөрөнгө орууллалтын 76,6 хувь нь зургаахан салбар дээр төвлөрсөн байна. Үүнд хөдөө аж ахуйн салбар ороогүй. Зарим салбар системтэйгээр давуу байдал авч байгааг харуулж байна. 

Бууруулах, танах ёстой зардлуудаа хассангүй, хүнс хөдөө аж ахуйн салбараас нь хаслаа. Зам тээврийн салбарт зориулж буй 3.5 их наяд төгрөгийн санхүүжилт нь шууд ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох яаралтай стратегийн зорилтот хэрэгцээг хангахгүй байж болзошгүй. 

2025 оны төсвийн тодотгол алдаа завхралтай, хийдэлтэй, хэт субектив хийгдэж байгаад хаа хаанаа анхаарна биз ээ. Тэвчиж болох тоног төхөөрөмж, их засвар  зэрэгт шинээр тавьсан төсөв нийлээд 500 орчим тэрбум төгрөг байна. Засгийн газар амин чухал салбараа орхигдуулж байгаад харамсалтай байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.144) 2025 оны 07 сарын 01

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Close menu