Владимир Путин, Доналд Трамп нар утсаар ярив

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ—ын Доналд Трамп нар утсаар ярьж, Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар санал солилцсон байна.

Украины асуудлаар В.Путин Оросын тал яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн буйг илэрхийлээд Истанбулын тохиролцооны хэрэгжилтийн талаар танилцуулсан байна. Трамп мөргөлдөөнийг аль болох ойрын хугацаанд зогсоох асуудлыг хөндөхөд В.Путин Оросын тал мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах зорилгоосоо ухрахгүй гэжээ.

Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар, талууд Ираныг тойрсон асуудал болон бүс нутгийн нөхцөл байдлыг бүхэлд нь хөндөн ярилцжээ. В.Путин бүхий л маргаантай асуудлыг зөвхөн улс төр, дипломатын арга замаар шийдвэрлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. Талууд Сирийн асуудлыг хэлэлцэж, энэ талаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Путин, Трамп нар эрчим хүч, сансар судлал зэрэг эдийн засгийн хамтарсан төслүүдэд сонирхолтой буйгаа нотолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu