2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд Италийн Милан, Кортинад Өвлийн олимпын наадам болно.
Тэгвэл тус наадамд NHL-ийн оддыг оролцуулах боломжийг нээхээр Лигийн удирдлагатай Хоккейчдын Холбооныхон мөн Олон Улсын Хоккейн Холбоо, Олон Улсын Олимпын Хорооныхны нэгдсэн уулзалт болж, шийдвэрт хүрчээ. 2026 оны Өвлийн олимпын наадамд Дэлхийн шилдэг хоккейчид оролцох боломж бүрдсэн байна.
2014 оны Сочигийн олимпын наадамд NHL-ийн одод оролцсоноос хойш сүүлийн 12 жилийн хугацаанд санхүүгийн хүндрэл, маргаан болон цар тахлын улмаас 2018, 2022 оны олимпын наадамд оролцоогүй юм.
NHL-ийн одод оролцох болсноор Олимпын наадам улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болно гэж уулзалт хэлэлцээрт оролцсон талууд мэдэгдсэн юм.Зарим улс олимпод оролцох шигшээ багийнхаа эхний зургаан тамирчнаа хүртэл нэрлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )