Олимпын аварга Цүнода яагаад найз залуутайгаа гэрлээгүйгээ тайлбарлажээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 03

 

Парисын олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай Б.Баасанхүүг ялж, алтан медаль хүртсэн Японы Нацүми Цүнода Nippon TV-гийн ярилцлагад оролцохдоо хувийн амьдралынхаа талаар ярьжээ.

32 настай тамирчин бүсгүй яагаад одоо хүртэл гэрлээгүй тухай нь асуухад ийм хариулт хэлсэн байна.

“Би нэг жүдоч залуутай долоон жил найзалсан. Гэтэл түүний татамиа орхих цаг болж, харин би ид барилдаж, амжилтад хүрч эхэлж байлаа. Тэр жүдогоос хөндийрөөд жирийн ажил хийж эхэлсэн. Жүдод хандах хандлага, үнэт зүйл нь ч бага зэрэг өөрчлөгдсөн. Үүнээс болоод бид хоёр хамтдаа байхад хэцүү болсон юм. Тэр хүртэл бид хоёр хамтдаа нэг зүгт харж, шаргуу хөдөлмөрлөж, хичээдэг байлаа” хэмээжээ.

Харин одоо түүнийг гэрлэхийг хүсч буй эсэхийг асуухад “Түргэхэн л гэрлэхсэн гэж боддог. Яг одоо шууд гэрлэхэд бэлэн” гэж үзэгчдийг инээлгэсэн байна.

Тамирчин хүн найз залуутай юмуу нөхөртэй байх амжилтад нь сөргөөр нөлөөлөхгүй юу? гэсэн асуултад “Миний хувьд лав сөргөөр нөлөөлдөггүй байсан. Найз залуутай бол бүр илүү хүчтэй шүү дээ. Долоо хоног бэлтгэлээ маш сайн хийчихээд амралтын өдөр болзоонд яваад л...” гээд инээжээ.

Гэрлээгүйн бас нэг шалтгаан нь жүдоч өмсгөл дээрээ овгоо бичүүлдэг. Түүгээр нь хүмүүс таньдаг, цээжилчихсэн байдаг. Гэтэл гэрлээд овгоо солино гэхээр эвгүй санагдсан ч тал бий гэдгийг нуулгүй ярьсан байна.

“Хэрвээ би гэрлэсэн бол өмсгөл дээрх нэр минь өөрчлөгдөх байсан. Өөрчилчихөөр хүмүүс “Энэ хэн бэ?” гэнэ. Энэ нь жаахан төвөгтэй санагдсан” гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
お父さん(46.135.71.184) 2025 оны 07 сарын 09

ЯПОН ЭХНЭР МААНЬ НАМАЙГ ”ААВ АА ТА” ГЭЖ ДУУДДАГ БИ ГАЙХААД Л БАЙДАГ.

1  |  0
Close menu