Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ.
Эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг дэлхийд дуурсгаж, мөнгөн медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлээ. Мөн Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөж, тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүслээ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо эе эвээ хичээж, хүчээ нэгтгэн зүтгэсний дүнд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцон, ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Бахдам амжилтын цаана Монголын сагсан бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагч, тамирчдын үүрэг, оролцоо, манлайлал чухал байсныг тэмдэглэлээ.
Улсынхаа нийслэлд Дэлхийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад бүх байгууллага, хамт олон, хүмүүст талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 7 )
Tur zasgiin udirdlagyyd ih huurch bna daa. Busad ni tegeed sport bish yum uu???
Олон улсын болон дэлхийд тэргүүлээд байгаа бяцхан хүүхдүүдэд бас гавьяат цол өгнө үү ? мөн бяцхан математик, ой тогтоолын аваргууд гээд зөндөө хүүхдүүд байна шүү.....
бөмбөг шидсний төлөө юу вэ арай биш шүү
олон улсын болон дэлхийд тэргүүлээд бгаа бяцхан хүүхдүүдэд бас гавьяат цол өг л дөө тэгвэл тэд бяцхан математик ой тогтоолын аваргууд гээд зөндөө хүүхдүүд бн ш дээ эргүү сагсуу еранхийлөгч өө
ингэж туйлширч болохгүй ш дээ\n
Erunxiilugch bas ix ajil xiij bgaa shuu!!
Ёохолзуур сүгсэлзүүр хүрэлсүг зөвхөн журам хэрэгжүүлсэн төдий