Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг хуяглан хүргэв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

Эх орондоо эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнийг энэ сарын 03-ны өдөр Замын-Үүд олон улсын авто замын боомтод нэн даруй хуяглан хүргэж, нутаг буцаалаа.

 

 

Тус иргэнийг үйлдсэн гэмт хэрэгт нь холбогдуулан харьяалах улсаас нь паспортыг хүчингүй болгосон тул Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллав.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(172.59.79.234) 2025 оны 07 сарын 08

Жинхэн хятад уу? Өвөр монгол уу? Өвөр монгол бол буцаагаад хэрэггүы байсын. Хятадууд бага үндэстнээ аймаар яргалдаг юм.

0  |  0
Ард(172.59.79.234) 2025 оны 07 сарын 08

Жинхэн хятад уу? Өвөр монгол уу? Өвөр монгол бол буцаагаад хэрэггүы байсын. Хятадууд бага үндэстнээ аймаар яргалдаг юм.

0  |  0
Close menu