2022-2025 онд сонгинохайрхан, баянзүрх, чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт 1259 өрх амжилттай хамрагдлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банк, Монголын Улаан Загалмай нийгэмлэг хамтран өрхийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн уг хөтөлбөр нь нийгмийн хамгааллыг сайжруулах, санхүүгийн оролцоо, амьжиргааг дэмжиж, нийгмийн чадавхыг сайжруулах ЦОГЦ арга хэмжээ юм.
Тодруулбал, мэргэжлийн болон ур чадвар олгох сургалтад хамруулж, бизнес эрхлэх тоног төхөөрөмжөөр ханган, томоохон үйлдвэрлэгч эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тогтмол захиалгын ажил гүйцэтгэх холболт хийж өглөө.
Өрхүүдийн дунд 67 дундын хуримтлалын бүлэг байгуулж, мөнгө хадгалах, зарцуулах зөв дадал, хувь хүний хөгжил, амьдрах ур чадварын үе шаттай сургалтад хамруулав.
Цаашдын бие даасан тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор салбар яам, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллана.
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийг ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ шилжих бодлогын нэг жишиг болгон хэрэгжүүлж, холбогдох хууль, тогтоомжид тусгахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )