Францын нээлттэй тэмцээн буюу Ролан Гарросын финалд Италийн Янник Синнер 5:3-аар Карлос Алькарасыг хожиж явахдаа гурван матчболл авч, аварга болоход ганц л оноо хэрэгтэй агшинг алдаж, тун харамсалтай хожигдсон.
Тэгвэл дасгалжуулагч Даррен Кэхилл тэр хожигдлын дараагаар Янник Синнер ямархуу байдалтай байсныг ярьжээ.
“Хагас цагийн дараа гэхэд л Синнер сэтгэлзүйн дарамт, харууслаас гарчихсан . Бид бүгдээрээ багтдаг нэг том автобустай л даа. Ролан Гарросоос гарахад хайрцагтай амттан авч болдог газар бий. Тэндээс Синнер нэгийг гялс авчихсан. Тэгээд бидэнд нэг нэгээр нь тарааж өгмөгцөө өөрөө үлдсэнийг бүгдийг нь идчихсэн. Хоёр долоо хоног маш хатуу хоолны дэглэм барьснаа тэгээд шууд зөрччихөж байгаа юм.
Тэгээд инээгээд л, бүр татаж унатлаа инээгээд л явсан. Ер нь их хурдан сэргэсэн гэж хэлж болно. Алькарас тэр хоёр 22, 23 настай. Тиймээс ирээдүйд олон жил хоорондоо өрсөлдөх магадлалтайгаа мэдэж байгаа. Финалд Синнер үнэндээ бараг хожчихсон. Үүнийгээ ч өөрөө мэдэж байгаа. Дахиад таарахад Синнер хожихдоо л хожиж таарна.
Ер нь зүлгэн дээрх тоглолт нь улам сайжирсаар байна. Хэрвээ одоогийнх шигээ хөдөлмөрлөж хичээвэл дахиад 10-12 жил оргилд байх боломжтойгоо мэдэж байгаа” хэмээн дасгалжуулагч Кэхилл өгүүлжээ.
Уимблдонд Янник Синнер эхний хоёр шатанд огт торох юмгүйгээр ялалт байгуулж, Испанийн Педро Мартинестай таараад байна.
Сэтгэгдэл ( 0 )