Ардын жүжигчин А.Долгорт “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдэг хүртээнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

 

УДБЭТ-ын дуурийн гоцлол дуучин Монгол Улсын Ардын жүжигчин Аюурзанын Долгор Монгол Улсын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цолоор шагнагдахаар болжээ. 

УДБЭТ-ын Дуурийн гоцлол дуучин МУАЖ А.Долгорын дуурийн урлагт оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж, цагийг эзэлсэн дуурийн шилдэг дуучин гэдгийг баталж Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнагдаж байна.

Дуурийн гоцлол дуучин Монгол Улсын Ардын Жүжигчин А.Долгор нь

  • 1976-1984 онд ЗХУ-ын Свердловск (өнөөгийн Екатеринбург) хотын Уралын Хөгжмийн дээд Сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.
  • 1989-1990 онд Итали улсад дуурийн дуучнаар мэргэжил дээшлүүлсэн.
  • 1984-2012 онд Улсын Дуурь Бүжгийн Театрт “Гоцлол дуучин”-аар ажилласан.
  • 2003 оноос өнөөдрийг хүртэл Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

Шагналууд:

  • 1988 онд Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн гол дүрийг чадварлаг бүтээсний учир Соёлын яам, МУАХ-ны шилдэг дүрийн шагнал
  • 1993 онд- Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2005 онд –Монгол Улсын Ардын жүжигчин цолыг хүртэж байсан.

МУАЖ А.Долгор нь Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан шилдэг дуурийн дуучдын нэг юм.

Тэрээр Дэлхийн шилдэг сонгодог дууриуд болох Ж. Верди “Трубадур” дуурийн “Азучена”, Ж. Бизе “Кармен” дуурийн “ Кармен”, Ж. Россини “Севилийн үсчин” дуурийн “Розина”-гийн дүр, үндэсний дуурь Ц. Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн “ Цурхай”-ийн дүрийг өөрийн гэсэн өнгө аястай чадварлагаар дуулж бүтээсэн дуурийн дуучин юм.

Дэлхийн сонгодог болон үндэсний дууриудад бүтээсэн дүрүүд:

  • Ж.Бизегийн «Кармен» — Кармен
  • Х.Билэгжаргалын «Ламбугайн нулимс» — Эх
  • Ж.Верди “Риголетто” — Маддалена
  • Т.Хренников “Шуурганаар” — Аксинья
  • П.И.Чайковский “Евгений Онегин” — Ольга
  • Ц.Нацагдорж “Үүлэн заяа” — Цурхай
  • Ж.Верди “Отелло” — Эмилия
  • Ж.Пуччини “Чио Чио Сан” — Сузуки
  • В.А.Моцарт “Увидаст лимбэ” —2-р хатагтай
  • Ж.Верди “Трубадур” — Азучена
  • Ц.Нацагдорж “Гэсэр” - Арлунгоо
  • Ж.Россини “Севилийн үсчин” - Розина
  • Л.Мөрдорж “Хөхөө Намжил”- Алтайн дагина
  • Г.Пүрэвдорж “Дэлхий ээжийн төрсөн өдөр” -Дэлхий ээж
  • Д.Лувсаншарав “Хар Хорум”-Будлан
  • Отто Николай “Виндзорын овжин авхай нар” Пэйж
  • Б.Шарав “Чингис хаан” - Өэлүн ээж
  • Ж.Верди “Аида” -Амнерис

Дуурийн гоцлол дуучин, Ардын жүжигчин А.Долгор нь “Аргалд явсан ээж”, “Эр хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун” зэрэг түүний дуулсан сайхан дуунууд одоо хэр нь үнэ цэнээ алдаагүй. Анх 1991 онд “Морин хуур” наадамд яруу найрагч Б.Амгалан гуайн үгийг нь бичсэн “Бодлын цагаан хун” дуугаараа тэргүүн байр эзэлж, А.Долгор гэх дуучин ард түмний хайртай дуучин болж байсан түүхтэй.

Ийнхүү Монголын сонгодог урлагийн түүхийг бичилцсэн, цаг үеийг эзэлсэн дуурийн аугаа гоцлол дуучин, Ирээдүйн шилдэг дуурийн дуучдыг бэлтгэн гаргадаг шилдэг багш, Ард түмний сэтгэлд Кармен дуурийн” Кармен“ –ний дүрээр, зохиолын шилдэг дуу “Бодлын цагаан хун” дуугаараа алдаршсан, дуурийн шилдэг гоцлол дуучин Монгол Улсын Ардын Жүжигчин Аюурзанын Долгортоо Монгол Улсын “ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цол хүртэж байгаад нь УДБЭТ-ын үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид нийт хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэе.

МУАЖ, ХБ А. Долгор нь Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас төрөн гарч буй 7 дахь, Монголын дуурийн дуучдаас төрж буй 4 дахь “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолтон болж байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.94.115) 2025 оны 07 сарын 07

Салхинд дуугарч бгаа 40 литрийн бидон шиг пуугарсан гэж өгч бгаа юмуу??? Шал балай юмаа. Ингэлээ гээд хөгжихүү

0  |  1
Зочин(103.57.94.115) 2025 оны 07 сарын 07

Салхинд дуугарч бгаа 40 литрийн бидон шиг пуугарсан гэж өгч бгаа юмуу??? Шал балай юмаа. Ингэлээ гээд хөгжихүү

0  |  1
зочин(66.181.183.77) 2025 оны 07 сарын 05

ардынх нь хангалттай шүү дээ,өөрсдөө ч гэсэн татгалзаач,яасан гэж баатар

0  |  0
зочин(66.181.183.77) 2025 оны 07 сарын 05

ардынх нь хангалттай шүү дээ,өөрсдөө ч гэсэн татгалзаач,яасан гэж баатар

0  |  0
zochin(103.212.118.156) 2025 оны 07 сарын 05

энэ авгай монгол төрийн бүх шагналыг авахаар ямар гавьяа байгуулсан юм болоо?! Шуналтай, ханаж цадахыг мэдэхгүй бэрд гэсэн үг биздээ

0  |  0
Kkk(66.181.178.169) 2025 оны 07 сарын 05

Eviide hoorhiidoo ene shagnal avch bga ania nar yaayaa eooeoo kkkkll

1  |  0
t(66.181.171.28) 2025 оны 07 сарын 07

эмч банш нар гээд хүмүүст өгөх хэрэгтэй шүү

0  |  1
Ажил(103.212.119.151) 2025 оны 07 сарын 05

Хөдөлмөрийн баатруудыг цуглуулж Ургах наран хорооллын орчныг тохижуулах юмсан, тэд баатрууд учир торох юмгүй амжуулна даа харж л байгаарай.

0  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 07 сарын 05

Татмал авгай одоо болио энэ том шагнал авах эмч байхгүй гэжүү

0  |  0
Ars(66.181.178.169) 2025 оны 07 сарын 05

Za ene avgai odoo bolnoo.jinhene noir hoolgui zutgej bgaa emch suvilagch stantsiin ajiltanuud barilga geed hind ajil hij odor ikn hoolo arai hiij olj bgaa jiriin olon saihan egel humiustee ogoochee eronhiilogchoo

1  |  0
Зочин(66.181.191.138) 2025 оны 07 сарын 05

Өндөр үнээр тоглолт хийхийг нь зөвшөөрөхөд л төрийн дэмжлэг болоо бишүү. Баатар гэдэг бол илүүдсэн шагнал. Баатарын үнэ хүндийг унагаж байна.

2  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 07 сарын 05

Хүрэлсүхийн ганц хийдэг ажил нь гялгар төмөр зүүх тэрбум мод

2  |  0
зочин(59.153.86.212) 2025 оны 07 сарын 05

тойроод хэдхэн хүн шагнаад байх юм урлаг соёлын өчнөөн хүмүүс байдаг биз дээ

2  |  0
Дампуурал(203.91.116.130) 2025 оны 07 сарын 05

Дуучин, шүлэгч нэртэй хэдэн нөхдүүд бүх шагналыг шат дараалан давхардуулан хүртэх юм даа. Гавьяат жүжүигчин, Ардын жүжүигчин, Хөдөлмөрийн баатар гээд одоо болоо биш үү.

3  |  0
Close menu