Химийн хорт болон аюултай бодисын ашиглалтыг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/04 дугаартай удирдамжийн хүрээнд химийн хорт болон аюултай бодис ашиглах, импортлох үйл ажиллагаа эрхлэгч 113 аж ахуйн нэгжийг хамруулсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.

Шалгалтаар нийт 85 зөрчил, дутагдал илэрч, үүнээс 35 буюу 41 хувийг арилгуулаад байна. Мөн 10 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлж, 7 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгуулж, Болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр химийн бодис ашигласан 6 аж ахуйн нэгжийн зөрчлийг Экологийн Цагдаагийн албанд шилжүүлээд байна.

Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/113 дугаартай тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журам”-ын хүрээнд холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад цахим болон танхимын сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжийг өгөөд байна.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chimed altan(176.66.87.78) 2025 оны 07 сарын 05

Дунд сургуулын химийн кабнитаас ч дор яаж зөв хариу гархад дээ\n

0  |  0
Aльч ядууорноос дор(103.57.95.12) 2025 оны 07 сарын 05

ишш чааваас даа , шалгаж байгаа багаж хэрэгсэл өрөө тасалгааг нь хараад л байгаарай! мМонголоос өөр газарт үгүй ядахад Африкт хүртэл өөрсдийгөө хамгаалсан халат бээлий малгай масктай байна!!!!!

1  |  0
Зочин(66.181.191.138) 2025 оны 07 сарын 04

Ариутгалын бодисыг химийн аюултай бодисын тоонд оруулдаг газар Монголоос өөр байдаг юм болов уу. Бусад улсад бол үүнийг нь хүний эрүүл мэндийн эсрэг аюултай үйлдэл гэж үзнэ дээ.

0  |  0
Close menu