Баяр наадмын нээлтийн тасалбарыг маргааш өглөөнөөс эхлэн худалдаалж эхэлнэ. Ингэхдээ нэг иргэнд хоёр тасалбар худалдаалах зохицуулалт хийжээ.
Гадаад болон дотоодын жуулчдад хүртээмжтэй байх үүднээс наадмын нээлт, хаалтын арга хэмжээний тасалбарыг www.enaadam.mn, нээлтийн арга хэмжээг орой дахин үзүүлэх тасалбарыг www.ticket.mn цахим хаягаар дамжуулан захиалан авах боломжтой.
7 дугаар сарын 11, 12 ны өдрүүдийн тасалбар багцаараа 100.000, 130.000, 150.000 төгрөгөөр худалдаалагдах бол 7 дугаар сарын 11-ний өдрийн оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөг байх бөгөөд оройн тоглолтын тасалбарыг худалдаалах тоо заагаагүй байна.
Сэтгэгдэл ( 0 )