С.Цэнгүүн: Эрчим хүчний сайд худлаа яриад байж болж байгаа юм уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 30

 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр хэвлэлийн хурлын үеэр "Зургаадугаар сарын 23-нд өргөн барьж, өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-нд Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээгдэж буй энэхүү төсөл нь шат дараалал алгассаж ийнхүү байнгын хороонд ирсэн. 

Гурван зүйл ангиар 30 шинэ заалтыг энэхүү хуулийн төсөл дээр оруулж ирж байгаа. Эрчим хүчний тухай хуульд орж ирсэн заалтуудыг ерөнхийд нь танилцуулбал Эрчим хүчний төсөл хэмээх шинэ нэршил гарч ирж байгаа. Энэ нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх төслийг хэлнэ гэсэн байгаа. Үүнд сэргээгдэх эрчим хүчний талаар дурдаагүй.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэх зүйлийг оруулж ирсэн. Энгийнээр хэлбэл төр, хувийн хэвшлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний тухай төслүүдийг тухайлчилж авч үздэг болох аюултай. 

Б.Чойжилсүрэн сайд сарын өмнө бүх тусгай зөвшөөрлүүдийг олгоод явж байгаа гэж чуулганы үеэр ярьж байсан. Гэтэл одоо маш том өөрчлөлт Эрчим хүчний тухай хуульд оруулж ирж байгаа нь зарчимгүй үйлдэл. Чуулганы танхимд Эрчим хүчний сайд худлаа яриад байж болж байгаа юм уу гэж асуумаар байна. 

Бид эрчим хүчний том төслүүдээ хөдөлгөх ёстой. Наадмын үеэр маш олон хуулийн төслүүд ярилцаж байх үеэр энэ том асуудлыг олон нийттэй хэлэлцэхгүйгээр явуулах гэж байгаа нь маш сэжиг бүхий байна. Б.Чойжилсүрэн сайд ТЭЦ3-ын дэлбэрэлттэй холбоотой яаралтай тендер зарлахгүйгээр, зураг төсөл боловсруулахгүйгээр энэ ажлыг хийх хэрэгтэй гэх байх. Тийм бол Засгийн газрын тогтоолоор ТЭЦ3-аа дангаар нь оруулаад ирж болно. Тэгэлгүйгээр бүхэл бүтэн салбарын хуульд оруулж ирнэ гэдэг нь гуя дагаж хүзүү гэдэгтэй ижил зүйл болж байна. Нэг асуудлаа шийдэх гээд бусад хууль тогтоомжуудаа уландаа гишгээд байж болохгүй" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(66.181.188.241) 2025 оны 07 сарын 01

Энэ чой санаатай дэлбэлсэн юмуу гж харахаар..

1  |  0
Ganbat(178.174.229.45) 2025 оны 07 сарын 01

CHOIJOO GJ BUZARIIN MUU HZGI NHELTEI HULGAICH DA , ARDIIN NAMIIG SANHUUJ ALBAN TUSHAAL AVSAN ADGIIN MUU DURVUD

1  |  0
S(59.153.113.201) 2025 оны 06 сарын 30

SWI80955877

0  |  0
зочин(14.1.81.166) 2025 оны 07 сарын 01

Ер нь ам муутай амьтандаа

1  |  0
Зочин(202.9.40.144) 2025 оны 06 сарын 30

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(66.181.179.235) 2025 оны 06 сарын 30

SEKSEER VANXANDI80955877BOOW XXNO ANUSDAAD

0  |  0
зочин(103.212.117.179) 2025 оны 07 сарын 01

Цэнгүүнд амжилт2

3  |  1
Зочин(202.9.46.161) 2025 оны 07 сарын 01

Зөв яриж бна.

3  |  1
Зочин(202.9.46.161) 2025 оны 07 сарын 01

Зөв яриж бна.

3  |  1
Close menu