Европын парламент фон дер Ляйенд итгэл үзүүлэх үү

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 03

Европын парламент ирэх долоо хоногт Европын комиссын дарга Урсула фон дер Ляйенд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураана. Түүнийг ковид-19 вакцин худалдан авахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байна.

Энэхүү асуудлыг Румыны парламентын гишүүн Георге Пиперея санаачилжээ. Хэрэв Европын парламентын гишүүд фон дер Ляйенд итгэл үзүүлэхгүй бол Европын комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Гэхдээ үйл явдал ингэж өрнөх магадлал бага. Учир нь үүний тулд Европын парламентын чуулганд оролцож буй гишүүдийн гуравны нэг нь дэмжих ёстой. Европын комисс таван удаа итгэл үзүүлэх эсэх асуудалтай тулгарч байсан ч дэмжигдэж байгаагүй юм.

DPA агентлагийн онцолсноор, фон дер Ляйены хувьд энэхүү асуудал нь сорилт болж байна. Учир нь Европын комиссын тэргүүний дэвшүүлж буй улс төрийн санаачилгуудад Европын парламентын гишүүдийнх олонх сэтгэл хангалуун бус байгаа аж.

2024 онд Европын Холбооны шүүх Европын комисс нь ковидын вакцин худалдан авах гэрээ хэлцлүүдийн ил тод байдлыг хангаагүй, мөн вакцин үйлдвэрлэгч компаниудыг бүтээгдэхүүний сөрөг нөлөөний төлөө хүлээх үүргээс чөлөөлж, ЕХ хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн билээ. Үүнд 2.7 тэрбум еврогийн өртөг бүхий гэрээ яригдаж байгаа. Гэрээг фон дер Ляйены хяналт дор байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu