"Эрдэнэс Тавантолгой" ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Арилжаанд таван оролцогч оролцож 87.00 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 136 удаагийн арилжаагаар 2.9 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 26.3 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu