Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өгч байна.
Энэ үеэр "Төв цэнгэлдэх хүрээлэнд 1500 автомашины зогсоол, Хүй долоон худагт 8000 автомашины зогсоол хийж байна. Баяр наадмын үеэр хотоос гарах болон орох хөдөлгөөнийг зохицуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Үер, ус, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг мөн хийж байна.
576 хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл олгоно. Үүнээс 206 нь Төв цэнгэлдэх хүрээлэнд, 280 нь Хүй долоон худагт байхаар зохицуулсан. Хоол үйлдвэрлэлийн чиглэлд ажиллах тогооч нарыг мэргэжлийн үнэмлэх, бичиг баримттай, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )