Жоом Энэтхэгийн залуусын бэлэг тэмдэг болжээ

Я.Болор | Zindaa.mn
20 минутын өмнө

Жоом Энэтхэгт “Жоомны ардын нам \Cockroach Janta Party” нэртэй залуусын улс төрийн нэгдлийн бэлэг тэмдэг болжээ. Энэтхэгийн Дээд шүүхийн шүүгч Сурья Кант ажилгүй залуусыг жоом, шимэгчтэй зүйрлэсний дараа энэхүү хөдөлгөөн гарч иржээ.

BBC агентлагийн мэдээлснээр, залуусын нэгдлийг байгуулах санааг Бостоны их сургуулийн оюутан Абхижит Дипке гаргасан байна. Түүний ярьснаар, хүмүүсийг нэгтгэх намыг анхандаа тоглоом шоглоомоор санаачилсан байна.

Гэсэн ч тус хөдөлгөөн маг богино хугацаанд хүрээгээ тэлж, хэдхэн хоногийн дотор олон мянган залуус элсэх өргөдлөөр даржээ. “Cockroach Janta Party” намын Инстаграм аккаунт 10 сая дагагчтай болж, эрх баригч “Бхаратия Жаната” намыг дагагчдын тоогоороо түрүүлснээр улам нэр хүндтэй болжээ.

Х сүлжээн дэх аккаунт нь 200 мянган дагагчтай болоод байгаа ч Энэтхэгт тус аккаунтыг блоколсон байна. Гэсэн хэдий ч залуусын намынхан жоомны дүрс бүхий хослол, хувцастай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна.

Энэтхэг улс нь дэлхий дээр хамгийн залуу хүн амтай орнуудын нэг. 1.4 тэрбум хүн амынх нь тал орчим нь 30 хүрээгүй насны залуус. Гэвч тэдний улс төрийн оролцоо хязгаарлагдмал байна байна. Судалгаанаас үзвэл залуу энэтхэгчүүдийн 11 хувь нь аль нэг намын гишүүн бол 29 хувь нь улс төрөөс хол байхыг илүүд үздэг байна.

Тус хөдөлгөөн ийн эрчимтэй алдаршиж байгаа нь залуус өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх хэлийг эрэлхийлж байна. “Cockroach Janta Party” нам бол зөвхөн эхлэл. Залуус улс төрийн одоогийн тогтолцоонд залхсан тул залуучуудыг нэгтгэсэн олон шинэ байгууллага гарч ирнэ гэдэгт Дипке итгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top