Энэтхэгийн засгийн газартай хамтран хоршооллыг дэмжиж ажиллана

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Атул М. Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Газрын тосны боловсруулах үйлдвэр, эрчим хүчний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх арга хэмжээнүүд, мөн хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн төслүүд болох Энэтхэг-Монголын найрамдлын Ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, аутсорсингийн төв зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлов.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн бэлэн байдалд хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцож хамтарсан сургалт зохион байгуулах, мөн хоёр улсын хоршооллын салбарыг хөгжүүлэх, илүү нягт хамтран ажиллах, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулах ажилд санал солилцлоо.

Цаашид Монгол улсын боловсролын салбарт болон дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт Энэтхэг улсын дэвшилтэд технологийн нэвтрүүлж, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top