АНУ-ын сангийн яам далайд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад хадгалагдаж байгаа Оросын газрын тос худалдан авах нэг сарын хугацаатай лицензийг Энэтхэгт олгосон тухай Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, энэхүү шийдвэрийг АНУ, Израилын Иранд явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой дэлхийн газрын тосны зах зээл дээр үүссэн дарамтыг бууруулах зорилгоор гаргажээ. Ингэхдээ далайд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад хадгалагдаж байгаа Оросын газрын тосыг худалдан авахыг зөвшөөрсөн байна.
Хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэлд хийхдээ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэж онцолж байсан. Өнгөрсөн оны долоодугаар сард Доналд Трамп Оросын газрын тос худалдан авахаа зогсоохгүй бол Энэтхэгийн газрын тос боловсруулагч үйлдвэрүүдэд 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан билээ.
Ростерс агентлагийн мэдээллээр, Энэтхэгийн дөрвөн том үйлдвэр газрын тосоо ОХУ-аас бус АНЭУ болон баруун Африкаас худалдан авдаг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )