Владимир Путин, Нарендра Моди нар юу хэлэлцэх вэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт хоёр хоногийн төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзаж, Орос, Энэтхэгийн бизнес форумд оролцох хөтөлбөртэй. Кремлийн мэдээлснээр, талууд өргөн хүрээний асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснөөс өрнөдийн дарамт шахалтаас зайлсхийх төлбөр тооцооны систем боловсруулах, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөнө.

Блүмберг агентлагийн онцолсноор, Путины энэ удаагийн айлчлал хоёр улсын батлан хамгаалах, эрчим хүчний салбарын харилцааг гүнзгийрүүлнэ гэж үзэж байна. Оросын хувьд олон улсын түвшинд бат бөх харилцаа холбоо, томоохон зах зээл буйг харуулахыг зорьж байгаа бол Энэтхэгийн тал Модид бие даасан геополитикийн замыг сонгох боломж буйг нотлох боломж юм гэж тус агентлаг үзэж байна.

Өдгөө Орос, Энэтхэг, дэлхийн өмнөд хагас гэсэн тэнхлэг бүрэлдэн тогтох үйл явц идэвхтэй өрнөж байгааг шинжээчид онцолжээ. Энэ нь өрнөдийн санааг зовниулж байна. Учир нь өрнөд олон улсын арбитрын үүргээ алдаж байна. Путин Шинэ Делид хийж буй айлчлал өрнөд төвтэй ертөнц өн_гөрсөнд үлдсэнийг дахин баталж байна. Орос, Энэтхэг, Хятад зэрэг орнууд олон улсын харилцааны шинэ системийг бүрдүүлж байгаа бөгөөд үүнд өрнөдийнх нь хэрхэн оролцох нь тэднээс өөрсдөөс нь шалтгаална гэж ажиглагчид үзэж байна.

Кремлийн төлөөлөгч Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр талын хэлэлцээний үр дүнгээр талууд мэдэгдэл хийнэ. Баримт бичигт талууд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, санхүүг, тээвэр, эрчим хүч, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлно. Мөн Орос, Энэтхэгийн 2030 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг батална. Айлчлалын хүрээнд засгийн газар хоорондын арван баримт бичиг,, хувийн хэвшил хоорондын 15 гэрээ, хэлцэл байгуулна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын ярьснаар, Энэтхэгт Оросын С-400 зенит пуужингийн комплекс болон Су-57 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг мөн хэлэлцэхээр төлөвлөжээ. Москва, Шинэ Дели хоёр Орос руу хийх Энэтхэгийн экспортыг нэмэгдүүлэх боломжийг судалж байгаагаас гадна цөмийн төслүүд нь хоёр талын хамтын ажиллагааны бас нэг чухал салбар гэдгийг Песков онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.211.63.21) 2 цагийн өмнө

\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top