Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал: "Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд дөрвөн чиглэлийг чухалчилсан. Нэгт, эдийн засгийн чөлөөлөлт буюу төрийн зуршлаас хувийн хэвшил руу хэрхэн шилжих, зах зээл дээр хувийн хэвшлийн орон зайг хэрхэн бий болгох вэ гэдэг хөшүүргүүдийг бий болгох чиглэлд эрх зүйн болон дүрэм журмын өөрчлөлтүүдийг хийж байна. Хоёрт, ногоон хөгжлийн чөлөөлтийг хэрэгжүүлэх үүднээс нартай, салхитай өргөн уудам нутаг дэвсгэртэй, дөрвөн улиралтай орны хувьд сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй нөөцийг түшиглэн хэрхэн цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, түлш шатахууны хамаарлаас хэрхэн гарах вэ зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлж байна. Гуравт, эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хууль давсан дүрэм, журмуудыг цэгцлэх, хуулийн давхардал хийдлийг арилгах, хиймэл оюунаар эрх зүйн хоорондын хийдэл, хамаарлыг арилгах вэ зэрэг чиглэлээр эрх зүйн чөлөөлөлтүүдийг хийж байна. Мөн авлигын эсрэг чөлөөлөлт буюу хүний оролцоогүйгээр, хамааралгүйгээр хэрхэн цахимжилтыг ашиглаж, авлигын эсрэг чөлөөлөлтийг хийх вэ гэсэн дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд засгийн гол бодлогоо дэвшүүлэн ажиллалаа" гэв. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top