Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Бүгд Найрамдах Казахстан Улсын Ш.Ш.Уалихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ерөнхий захирал, Академич З.Е.Кабулдиновыг хүлээн авч (2026.07.08) уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингис Хаан Үндэсний музей, Ш.Ш Уалихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хооронд “Санамж бичиг” байгуулж, гарын үсгийг зурсан.
Санамж бичгийн хүрээнд тусгагдсан хийгдэх ажлууд болоод XVI-XVII зууны үед Казакын Хант улс болон Зүүн гарын Хант улсын хоорондын түүхэн асуудлууд, архивын баримтуудад судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах асуудлын хүрээнд хоёр тал санал солилцлоо.
Уулзалтар ирэх есдүгээр сард Казахстан улсын Алмата хотноо хоёр улсын түүхчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Казахстан-Монголын түүхчдийн нийгэмлэг”-ийг байгуулж хамтарсан хурал зохион байгуулахаар тогтов.

Сэтгэгдэл ( 0 )