АНУ Иранд дахин цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Энэ сарын 7-оос 8-нд шилжих шөнө АНУ-ын зэвсэгт хүчин Иранд дахин цуврал цохилт өглөө. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Ираны Кешм болон Харк арлуудад дэлбэрэлтүүд болжээ. Мөн Ираны Бендер-Аббас, Сирик хотуудад хэд хэдэн дэлбэрэлт болсон байна.

Хэдэн цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб (CENTCOM) Иранд цохилт өгөхөө зогсоосон болохоо Х сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны 80 байнд цохилт өгсөн байна. Ираны тал Ормузын хоолойгоор нэвтэрч байсан арилжааны хөлөг онгоцнуудад халдсаны хариу хэмээн CENTCOM энэхүү үйлдлээ тайлбарлажээ. Мөн Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын 60 моторт завь халдлагад өртжээ.

Иранд өгсөн цохилт нь хоёр талын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг ноцтой зөрчиж байна гэж Ираны гадаад хэргийн яам мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тал Ирантай хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(172.238.20.85) 55 минутын өмнө

ewlersn gd xutsd bsn xudlabsiu \n\n

0  |  0
Top