Энэтхэгийн Төв банк хилийн чанадад хадгалуулсан алтны нөөцөө яаралтай горимоор эргүүлэн татаж байна гэж “The Times of India” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
2023 оны байдлаар Энэтхэг улс нийт алтны нөөцийнхөө 38 хувийг дотооддоо хадгалж байсан бол 2026 оны гуравдугаар сарын байдлаар энэ хэмжээ 77 хувьд хүрчээ.
Энэтхэгийн эдийн засагчид эл арга хэмжээг олон шалтгаантай холбон тайлбарлаж байгаагийн дунд 2022 онд Оросын активыг царцаасан шиг эрсдэл үүссэн хэмээн үзэж байна. Мөн алтны нөөцөө яаралтай горимоор эргүүлэн татахад Ойрх Дорнод дахь мөргөлдөөн нөлөөлсөн байна. Энэхүү хямрал нь Энэтхэгийн эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагыг бий болгосныг тус сонин онцолжээ.
Дэлхийн алтны зөвлөлийн мэдээллээр, Энэтхэг дэх алтны хэрэглээ энэ оны эхний гурван сарын байдлаар 10.2 хувиар өсөж, 151 тоннд хүрчээ. Энэтхэгийн компаниудын энэ төрлийн үнэт металлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ мөн 52 хувиар өсөж, 82 тоннд хүрчээ. Энэтхэгийн хөрөнгө оруулагчдын дунд алтны эрэлт ойрын үед өссөөр байна гэж таамаглаж байна. Энэ нь Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас Бомбейн хөрөнгийн бирж дээр компаниудын хувьцааны ханш хүчтэй савлаж буйтай холбоотой гэж шинжээчид тодруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )