
Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Баяр наадмын хөтөлбөртэй холбогдуулан зохицуулалт хийх шаардлагатай байсан учраас долоодугаар сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн давааг 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Хоёр болон гурвын давааг 11-ний өдөр, дөрвөөс хойших давааг 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Хоёрдугаарт тодорхой нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхийг хассан тухай жагсаалт ирсэн. Зарим нэг бөхчүүдийн талаарх асуудлыг эргэн харж, эцсийн шийдвэрийг гаргана. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын хувьд энэ жил барилдах боломжгүй. М.Бадарч гардийн хувьд Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нь хасчихсан байгаа. Мөн 4 жилийн хугацаанд барилдуулахгүй байх шийдвэр хэвээр байгаа. 10-ны өдрийн барилдааныг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх бол 12-ны өдөр худалдан авсан тасалбараараа бөхийн барилдаанаа үзэх боломжтой.
Уяачдын наадмыг долоодугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулна. 128 бөхийн барилдаан энэ үеэр мөн зохион байгуулагдана" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )