
Энэтхэгийн Шинэ Дели хотноо энэ сарын 16-20-нд Хиймэл оюун ухааны нөлөөний асуудлаарх дээд хэмжээний уулзалт болно.
Дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид хариуцлагатай, оролцоотой хиймэл оюун ухааны ирээдүйг бүтээхээр цугларна.
Дээд хэмжээний уулзалтаар хүний капитал, нийгмийн боломж, аюулгүй бөгөөд найдвартай хиймэл оюун, тогтвортой байдал, инновац, хиймэл оюуны ардчилал, хиймэл оюуны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр гэсэн сэдвүүдийг хэлэлцэнэ.
Өдгөө хиймэл оюун ухааны салбарын өрсөлдөх чадвараар АНУ, БНХАУ, Энэтхэг улс тэргүүлж байна.
Шинэ Дели хотноо болох India AI Impact Summit 2026 дээд хэмжээний уулзалт нь хиймэл оюун ухааны асуудлаар дэлхийн өмнөд хэсэгт болж буй түүхэн дэх анхны дээд хэмжээний арга хэмжээ юм.

Сэтгэгдэл ( 0 )