Хятадын их сургуулиуд хиймэл оюун ухаан амьдралд нэвтэрч байгаатай холбогдуулан сургалтын хөтөлбөрүүддээ томоохон шинэчлэл хийж буйг Southern China Morning Post хэвлэл мэдээлжээ.
БНХАУ-ын боловсролын яамны мэдээллээр, 2021-2025 оны хооронд тус улсад нийт бакалаврын зэргийн 12.2 мянган хөтөлбөрийг түр зогсоосон эсвэл хаасан байна. Мөн хугацаанд 10.2 мянган шинэ хөтөлбөрийг нээжээ.
Хүмүүнлэгийн ухаан, урлаг, гадаад хэл, менежментийн чиглэлийн сургалтын хөтөлбөрүүд гол төлөв хасагдсан байна. Эдгээр чиглэлийн мэргэжилтнүүдийн нөөц их байгаагаас гадна хиймэл оюун ухаан, технологи идэвхтэй нэвтэрч байгаа энэ цаг үед хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт нь буурсан байна.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал их сургуулиудын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийхэд нөлөөлжээ. Хятадын эрх баригчдын мэдээллээр, залуусын дунд ажилгүйдлийн түвшин 16 хувьтай байгаа нь боловсролын систем дэх дарамтыг нэмэгдүүлж байна.
Стратегийн технологийн салбарт чиглэсэн шинэ мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээл дээр түрэн орж ирж байгаа аж. Тухайлбал, Хятадын их сургуулиуд “биежсэн хиймэл оюун ухаан” гэгдэх хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )