АНУ-ын Пентагон цэргийн байг тодорхойлох номлолоо шинэчилж, ирээдүйд эл процесст хиймэл оюун ухаанд ихээхэн үүрэг ногдуулахаар заажээ.
Блүмберг агентлагийн эх сурвалж дурдан мэдээлснээр, шинэ зарчим дагуу хиймэл оюун ухаан хүний хяналт дор цэргийн ажиллагаа санаачлах систем рүү шилжих боломжийг судлахаар тусгажээ. Одоогийн дүрэм журмаар, ийм ажиллагааг зөвхөн хүн санаачилдаг. Ирээдүйд цэргийн ажиллагаа явуулах хурд болон өрсөлдөгчдийн хиймэл оюун ухааны салбарт гаргаж буй амжилтууд АНУ-ын зэвсэгт хүчнээс бүрэн автомат систем ашиглахыг шаардах магадлалтай гэж үзжээ.
Пентагоны эх сурвалжийн мэдээлснээр, Пентагоны ашиглаж буй хиймэл оюун ухааны технологи нь автоном горимд байг сонгон, устгадаггүй бөгөөд командлал шийдвэр бүрийг хянадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )