Б.Сарантуяа: Бор зүрхээрээ 40 жил уран бүтээлээ туурвилаа

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Энэ үеэр МУГЖ Б.Сарантуяад Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Тэрээр энэ тухайгаа "Ямар нэгэн хүнд сурталгүйгээр, бор зүрхээрээ, чөлөөт уран бүтээлчээр миний хувьд 40 жил уран бүтээлээ туурвиад, шударгаар улс орноо 7 удаа тойрч, гадаад улсад суугаа монголчууддаа ая дуугаа өргөсөн. 40 жилийн ойн тоглолтоосоо нэг сарын дараа Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдэг гардаж авлаа. Уран бүтээлчдээ маш их судалж, цаг тухайд нь цол хүртээдэг нь тодорхой харагдаж байна. 

Би 2005.06.22-нд Гавьяат жүжигчин цол хүртэж байлаа. 21 жилийн дараа Ардын жүжигчин цол хүртэж байна. Миний хувьд хоёргүй сэтгэлээр дуулах хүсэлдээ хөтлөгдөж 16-хан наснаасаа дуулж эхэлсэн.

Амьдралынхаа тэн хагасаас илүүг урлагт зориулсан байна. Ямар нэгэн ашиг хонжоо, нэр хүнд хөөцөлдөж дуулаагүй, дуртайдаа л дуулсан. Байнга Сараагаа дэмжиж, санхүүжүүлж, урам хайрлаж байдаг сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top