
АНУ, Ираны төлөөлөгчид харилцан цохилт өгөхөө зогсоох, энэ сарын 30-нд Доха хотноо Ормузын хоолойтой холбоотой үүссэн үл ойлголцлыг зохицуулахаар зөвлөлдөхөөр тохиролцжээ.
Axios порталын мэдээллээр, талууд зөвлөлдөх уулзалтыг Швейцарт хийж, Ираны цөмийн хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөж байжээ. Гэвч сүүлийн хэдэн хоногт АНУ, Ираны хооронд дахин хурцадмал байдал үүссэн тул хэлэлцээний сэдэв болон газрыг өөрчлөхөөр болсон байна.
Өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойгоор Панамын туган дор зорчиж байсан хөлөг онгоц руу дроноор халдсаны дараа АНУ Иранд агаарын цохилт өгсөн. Үүнээс хэдэн цагийн дараа Иран Бахрейн, Кувейт дэх АНУ-ын цэргийн баазуудад хариу цохилт өгсөн юм. Талууд бие биеэ гал зогсоох дэглэм зөрсөнд буруутгаж байна.
Энэ сарын 25-нд Сингапурын туган дор зорчиж явсан “M/V Ever Lovely” тээврийн хөлөг мөн Ираны дроны халдлагад өртсөнөөр тус хоёр улсын хооронд дахин хурцадмал байдал үүсэн билээ. Тегераны тайлбарласнаар, тус хөлөг онгоц зөвшөөрөөгүй усан замаар зорчсон байна. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпурсын мэдээлснээр, Ираны зөвшөөрөлгүй зорчиж байсан хөлөг онгоцнуудад анхааруулга өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )