
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Хезболла хөдөлгөөний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийжээ. Трампын мэдээлснээр, Израилын ерөнхий сайд Бейрутийн өмнөд хэсэг рүү цэргээ илгээхгүй байх, Хезболла хөдөлгөөн халдлагаа зогсоох амлалт өгчээ.
Энэхүү мэдэгдлээс хойш АНУ дахь Ливаны элчин сайдын яамнаас Хезболла хөдөлгөөн халдлагыг харилцан зогсоох АНУ-ын саналын хүлээн авсан тухай мэдэгджээ. Израил-Ливаны дөрөв дэх удаагийн хэлэлцээ эхлэхээс өмнө Израил Бейрут хотын өмнөд хэсэгт цохилт өгнө гэж сүрдүүлж байсан юм.
Үүнтэй зэрэгцэн, Доналд Трамп Ирантай хийж буй яриа хэлэлцээ эрчимтэй үргэлжилж байгаа тухай даваа гарагийн орой мэдэгдсэн бол Ираны Tasnim агентлаг Израил Ливан руу халдлага үйлдэж буйтай холбогдуулан Тегеран Вашингтонтой хийж буй хэлэлцээгээ түр зогсоосон тухай мэдээлжээ.
Доналд Трамп Тегеран энэхүү шийдвэрээ Вашингтонд мэдэгдээгүй хэмээн мэдэгдсэн байна.
Иран, АНУ-ын хооронд гал зогсоох тохиролцоо нь бүх фронт, тэр дундаа Ливаныг хамарч байгаа. Нэг фронтод гал зогсоох дэглэмийг зөрчих нь гал зогсоох дэглэмийг бүхэлд нь зөрчсөн хэрэг юм гэж Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Х сүлжээнд бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )