Өнөөдөр товлогдсон АНУ, Ираны хэлэлцээ цуцлагджээ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-нд Швейцарын Бюргеншток хотод товлогдсон байсан АНУ, Ираны хэлэлцээ болохгүй гэж Швейцарын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Тус яам уулзалт цуцлагдсан шалтгаан болон шинэ товын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Үүнээс өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Швейцар луу нисэх нислэгээ хойшлуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэрбээр АНУ, Ираны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, АНУ, Ираны хэлэлцээг эхлүүлэхээр тус улсыг зорих ёстой байв.

“Axios” порталын мэдээлснээр, ийн нислэгээ хойшлуулсан нь Ливан дахь нөхцөл байдлын талаар Ираны зүгээс тавьж буй шаардлагатай холбоотой гэж эх сурвалжууд мэдээлжээ. Ливаны эсрэг Израилын аливаа халдлагыг санамж бичгийг зөрчсөн гэж үзнэ хэмээн Ираны тал мэдэгдсэн юм.

Вэнс үүнээс өмнө гарын үсэг зурах ёслол ирэх амралтын өдрүүдэд болно гэж мэдээлж байв. Гэхдээ энэ нь Ираны талаас шалтгаална гэдгийг тэрбээр тодруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top