Гал зогсоох дэглэм үргэлжилж байгаа ч АНУ Иранд цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
55 минутын өмнө

 

АНУ Ираны өмнөд хэсэгт цохилт өгчээ. Пентагоны нэрлэснээр өөрийгөө батлан хамгаалах зорилготой тус ажиллагааны үеэр Ормузын хоолой орчимд Ираны моторт завинууд болон пуужин харвах талбай зэргийг устгажээ. Ингэхдээ гал зогсоох дэглэм үргэлжилж байгааг олон улсын хэвлэлүүд тодруулсан байна.

АНУ-ын төв командлалын төлөөлөгч Тим Хокинсын мэдээлснээр, АНУ-ын цэргүүдийг Ираны хүчний заналхийллээс хамгаалах зорилгоор Ираны өмнөд хэсэгт цохилт өгсөн. АНУ-ын төв командлал гал зогсоох дэглэм үйлчилж байгаа энэ цаг үед хүлээцтэй хандаж байгаа бөгөөд цэргүүдээ хамгаалсаар байгаа гэж Хокинс онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, ажиллагааны үеэр Ормузын хоолойд мина байрлуулж байсан Ираны хоёр моторт завь болон АНУ-ын цэргийн онгоцнууд руу чиглүүлсэн пуужингийн төхөөрөмжийг устгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top