ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Өнөөдөр 2021.09.30. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 06 цаг 50 минутад мандлаа, 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын орчуулагчдын өдөр. Польшид өнөөдөр Хөвгүүдийн өдөр бол Ботсванд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Германы био физикч, Нобелийн шагналт Иоханн Дайзенхофер, Америкийн жүжигчин Эрик Штольц, Нидерландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Франк Райкард, Италийн жүжигчин Моника Беллуччи, Францын жүжигчин Марион Котийяр, хөлбөмбөгч Оливье Жиру зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1938: Герман, Их Британи, Итали улс Судети мужийг Германд өгөх тухай зөвшилцлийг Мюнхенд байгуулжээ.

1948: “Ми-1” нисдэг тэрэгний анхны чөлөөт нислэг болжээ.

1965: Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос тангарагаа өргөжээ.

1980: Израилд шинэ валют шекель гарсан байна.

1991: Гаитид Жан-Бертран Аристидийг төрийн эргэлтээр Ерөнхийлөгчийн суудлаас нь буулгажээ.

2009: Европын холбооны комисс Өмнөд Осетын дайныг Гүрж улс эхэлсэн гэх дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ Оросыг хангалттай хариу арга хэмжээ аваагүй, зөрчилдөөнийг өдөөсөн гэж буруутгасан байна.

2015: ОХУ Сирид цэргийн ажиллагаа явуулж эхлэв.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Эл өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой. Тахиа, могой, бар, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай.

Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, хишиг даллага авах, гэр, байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.

Хол газар явах бол баруун урд зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top