Өнөөдөр 2026.06.25. Энэ оны 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын далайчдын өдөр тохиож байгаа бол Филиппинд Мод тарих өдөр бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, Хорват, Словенид Төрт ёсны өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн дуучин Карли Саймон, Казахстан, Оросын кино найруулагч Тимур Бекмамбетов, Испанийн жүжигчин Эмма Суарес, Канадын рок хөгжимчин Майк Крюгер, Америкийн жүжигчин Линда Карделлини, Оросын шатарчин, дэлхийн аварга Владимир Крамник зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1178 онд Кентерберийн таван хуварга саран дээр тэсрэлт болохыг ажиглажээ. Энэ үзэгдлийг сар солиртой мөргөлдсөн гэж таамагладаг.
1788 оны энэ өдөр Виржиниа АНУ-ын 10 дахь муж болжээ.
1935 оны энэ өдөр Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.
1945 оны энэ өдөр Кремльд Ялалтын баярын жагсаалд оролцогчдыг хүлээн авчээ.
1950 оны энэ өдөр Солонгосын дайн эхэлсэн.
1957 онд “Нисдэг таваг” тоглоомыг зохион бүтээв.
1959 онд Москвад Америкийн үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчилжээ.
1971 оны энэ өдөр Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон талаар мэдээлжээ.
1975 онд Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.
1991 оны энэ өдөр Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.
2009 оны энэ өдөр БНХАУ-д “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ.
2022 оны энэ өдөр Бангладешийн хамгийн урт Падма гүүр ашиглалтад оров
Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )