
Өнөөдөр 2026.06.30. Энэ оны 181 дахь өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 27 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн нийгмийн сүлжээний өдөр бөгөөд Олон улсын парламентаризмын өдөр. Өнөөдөр ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Леонард Уайтинг, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч, олимпын 23 удаагийн аварга Майкл Фелпс зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1894 оны энэ өдөр Лондонд алдарт Тауэр гүүр нээгджээ.
Мөн энэ өдөр Солонгос Хятадаас тусгаар тогтносон байна.
1905 оны энэ өдөр суут эрдэмтэн Альберт Эйнштейн Харьцангуй онолынхоо үндсийг танилцуулжээ.
1936 оны энэ өдөр Маргарет Митчеллийн “Салхинд туугдагсад” романы анхны хэвлэлт гарчээ.
1964 оны энэ өдөр сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.
1970 оны энэ өдөр Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.
1972 онд дэлхийн цагийг тохируулах зорилгоор өндөр секунд (23:59:60)-ийг анх удаа нэвтрүүлжээ.
1997 оны энэ өдөр Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.
2004 оны энэ өдөр “Хүн аалз-2” кино нээлтээ хийв.
2019 оны энэ өдөр Доналд Трамп БНАСАУ-д айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )