ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.06.23. Энэ оны 174 дахь өдөр бөгөөд он дуусахад 191 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Төрийн үйлчилгээний олон улсын өдөр, Олон улсын Олимпын өдөр, Олон улсын эмэгтэй инженерүүдийн өдөр, Дэлхийн эмэгтэй байгаль хамгаалагчдын өдөр тохиож байна. Эстонид өнөөдөр Ялалтын өдөр бол Никарагуа болон Польшид Аавуудын өдөр, Канадад Терроризмын хохирогчдыг дурсах үндэсний өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Австралийн жүжигчин Брайан Браун, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фрэнсис Макдорманд, жүжигчин Сельма Блэр, Оросын дуучин Валерий Меладзе, Францын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ян Тьерсен, Францын хөлбөмбөгч Зинедин Зидан, Патрик Виейра, Мексикийн дуучин Данна Паола зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

479 онд Өмнөд Сүн улсын эзэн хаан Шунь-ди-йн амийг хөнөөв.

1771 оны энэ өдөр Испанид бухын тулааны үеэр анхны матадор Хосе Кандидо Экспозито амь үрэгдэв.

1860 оны энэ өдөр АНУ-ын нууц алба үүсгэн байгуулагджээ.

1894 онд Парис хотноо Пьер де Кубертений санаачилгаар Олон улсын олимпын хороо байгуулагдав.

1925 онд Канадын ноён оргил Логан ууланд анх удаа авиралт хийжээ.

1956 оны энэ өдөр Гамаль Абдель Насер Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1985 оны энэ өдөр алан хядагчид Энэтхэгийн “Air India” компанийн Боинг 747 онгоцыг дэлбэлж, 329 зорчигч амь үрэгдэв.

1993 оны энэ өдөр Олон улсын олимпын хорооны тэргүүн Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Лозаннд Олимпын музейг үүсгэн байгуулав.

1994 оны энэ өдөр АНУ-д “Форрест Гамп” кино дэлгэцнээ гарчээ.

1998 оны энэ өдөр Дэлхийд анх удаагаа хүний ​​тархины эсийг шилжүүлэн суулгасан байна.

2004 оны энэ өдөр Японы засгийн газрын комисс судалгааны зорилгоор хүний ургийг клончлох /хувилах/ зөвшөөрөл олгожээ.

2016 оны энэ өдөр Их Британийн иргэд бүх нийтийн санал хураалтаар Европын Холбооноос гарахыг сонгосон юм.

2018 онд Тайландын өсвөрийн 12 хөлбөмбөгч, дасгалжуулагчийн хамтаар Тхамлуангнангнон агуйд гацжээ. Тэднийг аврах ажиллагаа 18 хоног үргэлжилсэн бөгөөд 2022 онд тэдний түүхээр уран сайхны кино хийжээ.

2023 оны энэ өдөр Оросын “Вагнер” компанийн цэргүүд бослого дэгдээв.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top