ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан бусдын саналд нээлттэй бай

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, хэлэх үгээ бод. Цахим шуудангаа  цэгцэлж, цахим орчныг нь бохирдуулж буй хэрэггүй захидлуудаа устгаарай. Үдэш нь дуртай хоолоо хийж, бага зэргийн сунгалтын дасгал хийгээрэй. Энэ нь чанартай нойр авахад тус болно.

Үхэр

Стресстэй нөхцөлд тайван байдлаа хадгалдаг чадвар нь олон хүнд үлгэр дуурайлал болно. Үл хөдлөх хөрөнгө, гэр болон ахуйн томоохон худалдан авалттай холбоотой асуудлыг шийдэхэд тохиромжтой.

Ихэр

Шинэ мэдээлэл ихтэй өдөр. Сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой байж, хувийн төлөвлөгөөгөө дэлгэх хэрэггүй. Хувцасны шүүгээндээ шинэчлэл хийж, хуучин хувцаснаасаа салаарай.

Мэлхий

Дотоод эрч хүчээ нөхөхөд анхаар. Түр ч гэсэн хувиа хичээгч болж, жинхэнэ баяр хөөр өгөхгүй уулзалтаас татгалз. Төсвөө хуваарилж, төлбөр тооцоогоо хийж дуусга. Нойрныхоо чанарт анхаар.

Арслан

Харизмынхаа ачаар хэрэгтэй хүмүүсийг өөртөө татаж, яриа хэлэлцээг амжилттай явуулна. Ажлын ярилцлагын үеэр тохиромжтой үед өөрийнхөө ололтын тухай дурдахад илүүдэхгүй.

Охин

Бүхнийг нэгэн зэрэг хийх гэж оролдох шаардлагагүй. Гол гэсэн хоёр ажлаа барьж авч, алгуурхан шийдвэрлэ. Эрүүл мэнддээ анхаарч, эмчид хандахад гэмгүй. Хувийн эд зүйлсээ цэгцэлж, тав тухтай орчинд үдшийг өнгөрүүлээрэй. Энэ бүтээлч өдрийн дараах шагнал юм.

Жинлүүр

Ажил төрөлдөө зөвхөн нотолгоо, баримт дээр тулгуурлаарай. “Хэрэв” гэсэн асуулт бүү тавь. Хоббиндоо эсвэл хойш нь тавьж байсан төсөлдөө цаг гаргаарай. Үдээс хойш хүнд хоол идэх хэрэггүй.

Хилэнц

Хувийн болон мэргэжлийн байр сууриа хамгаалахын тулд хатуу зан чанараа харуулах шаардлага гарч магадгүй. Карьерын өсөлтийн төлөвлөгөө зохиоход тохиромжтой.

Нум

Шинэ зүйл сурч мэдэж, хэрэгтэй дадалтай болбол ажил нь хөнгөрнө. Бусдын саналд нээлттэй бай. Тэдгээрийн дунд ирээдүйтэй санаа байж магадгүй. Дасгал хөдөлгөөнөөс бүү татгалзаарай.

Матар

Энэ өдөр эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжгүй тул хуучин стратегиа баримтлахад гэмгүй. Ажлын дундуур завсарлага аваарай. Таны зохион байгуулалт хүнд ажлыг хурдан нугалахад тус болно.

Хумх

Гэртээ ямар нэгэн зүйлийг өөрчлөх урам зориг, хүсэл төрнө. Тавилгаа өөрчлөх эсвэл гэрийнхээ аль нэг чимэглэлийг өөрчлөөд үз. Хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьж, тэдний жижиг ч гэсэн хүсэлтэд мэдрэмжтэй хандаарай.

Загас

Түр зуурын айдас эсвэл бусдын сандралд авталгүй зөвхөн логиктоо итгээрэй. Тооцоолол, төлөвлөгөө, тайлантай холбоотой аливаа ажлыг дуусгахад тохиромжтой. Бие организм нь ямар дохио өгч байгааг ажигла. Гэрийнхээ босгыг алхахдаа ажлаа мартаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top