ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 01

Өнөөдөр 2022.02.01. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандлаа, 17 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -26 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр исламын шашинтнуудын хувьд Дэлхийн хиджабны өдөр.

Энэ өдөр Америкийн гитарчин, хөгжмийн продюсер Майк Кэмпбелл, жүжигчин Шерилин Фенн, Элвис Преслигийн охин, дуучин Лиза Мария Пресли, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Майкл Си Холл, Японы зураач, уран барималч Такаши Мүраками, Монакогийн гүнж, поп дуучин Стефания, Аргентины хөлбөмбөгч Габриэл Батистута, Их Британийн дуучин Харри Стайлс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Сүхбаатарын талбайд ардчилсан хүчнүүдийн зохион байгуулсан улс төрийн цуглаан болов.

2011 оны энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэг Нэпко компанийн ‘Британиика’ бүтээлд олгов.

2013 оны энэ өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал болж, 2012 оны үндэсний их баяр наадмын барилдаанд сэргээш хэрэглэсэн зарим бөхчүүдийн давааг хүчингүй болгох талаар хэлэлцжээ. Хуралдаанаар сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож, “Чимэг”-ийг хураах, Улсын начин Б.Сугаржаргалыг үндэсний бөхөөр барилдах эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм. Мөн үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарт унасан Улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг олгох, зургаагийн даваанд унасан Улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол олгох, долоогийн даваанд унасан Т.Санчирт Улсын заан цол олгох хүсэлтийг гишүүдээс гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Энэ өдөр үс засуулвал эрлэг лугаа учирна.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top