Өнөөдөр 2026.06.22. Энэ оны 173 дахь өдөр бөгөөд он дуусахад 192 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 51 минутад мандаж, 20 цаг 57 минутад жаргана.
Улаанбаатарт бага зэргийн бороотой. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн тэмээний өдөр, Өөрөөрөө байх олон улсын өдөр тохиож байна. Эл Салвадорт Багш нарын өдөр бол Хорватад Фашистын эсрэг тэмцлийн өдөр, Беларуст Аугаа их эх орны дайнд оролцсон хүмүүсийг дурсах өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн поп дуучин, жүжигчин, Грэмми, Тони, Эммигийн шагналт Синди Лопер, Австралийн бас гитарчин, INXS рок хамтлагийн гишүүн Харри Бирс, Америкийн жүжигчин Трэйси Поллан, зохиолч Дэн Браун, Германы кино найруулагч Уве Болл, Францын жүжигчин Эммануэл Сенье зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1634 оны энэ өдөр Рембрандт өөрийн шүтээн Саскиа ван Эйленбюрхтэй гэрлэжээ.
1671 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн Речь Посполитад дайн зарлав.
1815 оны энэ өдөр Наполеон Бонапарт Ватерлоогийн тулаанд ялагдсаныхаа дараа хаан ширээнээс буух тухай сүүлчийн удаа гарын үсэг зуржээ.
1906 оны энэ өдөр Ослод Норвегийн тусгаар тогтнолыг эргүүлэн авчирсан VII Хоконд хаан титэм олгов.
1910 оны энэ өдөр Европт анхны агаарын зорчигч тээврийн шугам Фридрихсхафен-Дюссельдорф чиглэлд нээгджээ.
1915 оны энэ өдөр Австри, Германы цэргүүд Львов хотыг эзэлжээ.
1973 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман улс НҮБ-ын гишүүн болжээ.
1999 оны энэ өдөр Филиппинд галт уул дэлбэрэв.
2009 оны энэ өдөр Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-бек Евкуровыг барьцаалж, шархдуулсан байна.
2022 оны энэ өдөр Афганистанд 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1000 гаруй хүн амиа алдав.
2025 оны энэ өдөр АНУ Ираны цөмийн объектуудад цохилт өгөв.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )