ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

Өнөөдөр 2022.01.31. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандлаа, 17 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -26 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Науруд Тусгаар тогтнолын өдөр бол Австрид Гудамжны хүүхдүүдийн өдөр.

Энэ өдөр Оросын эдийн засагч, “Газпром”-ын удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер, Америкийн гитарчин, трэш метал хамтлаг “Slayer”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жефф Ханнеман, Их Британийн жүжигчин, дуучин Минни Драйвер, Америкийн жүжигчин Керри Вашингтон, дуучин Жастин Тимберлейк, Оросын биатлонч, Европын гурван удаагийн аварга Александр Логинов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Сибирт тариачдын бослого эхэлжээ. Бослогын шалтгаан нь Зөвлөлт засгийн газрын эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур байснаас үүджээ.

1941 оны энэ өдөр Куфрагийн дэргэдэх тулаан эхэлсэн байна.

1944 оны энэ өдөр Кважалейны төлөөх тулаан болов.

1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул «Эксплорер-1» хөөрөв.

1968 оны энэ өдөр Бүгд найрамдах Науру улс тусгаар тогтнолоо зарлажээ.

2012 оны энэ өдөр “Toyota Corolla” автомашиныг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай автомашинаар нэрлэжээ.

Энэ өдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.      

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top