ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 28

Өнөөдөр 2021.12.28. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -23 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын киноны өдөр. Азербайжанд өнөөдөр Өмгөөлөгчдийн өдөр бол Испанид Инээдний өдөр, ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсад Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Энэ өдөр Канадын хоккейчин Рэймонд Бурк, Францын дуучин Дани Брийан, Японы сансрын нисэгч Акихико Хошидэ, Австралийн теннисчин Патрик Рафтер, Америкийн дуучин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт, Грэммийн 10 удаагийн шагналт Жон Леженд, Их Британи-Америкийн жүжигчин, модель Сиенна Миллер, Их Британийн усанд сэлэгч, олимпын гурван удаагийн аварга Адам Пити зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Улсын 19 дүгээр бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар нэртэйгээр байгуулжээ.

Мөн Алтай аймгийг татан буулгаж, Завхан аймагтай нэгтгэв.

Тариалангийн аймгийг Сэлэнгэ болгон өөрчлөв.

Аймгуудын III их хурал хуралдав.

Цэргийн сурган боловсруулах газрыг “Цэргийн улс төрийн газар” болгон өөрчлөв.

“Ард” кино театр ашиглалтад орлоо.

Улаанбаатар хотноо анхны рашаан сувиллын газар байгуулагдав.

Том хүрээ, хийдүүдийн дэргэд Засгийн газрын төлөөлөгч суух болов.

Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо бичжээ.

Түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолоо бичжээ.

1978 оны энэ өдөр Монголын пионер, сурагчдын хөдөлмөр, соёлын улсын анхдугаар чуулган нээгджээ.

2011 оны энэ өдөр Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиов. Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан билээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top