ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Өнөөдөр 2021.12.27. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө -12 хэм, шөнөдөө -23 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хойд Солонгост Үндсэн хуулийн өдөр, ОХУ-д Аврагчдын өдөр.

Энэ өдөр Их Британийн гитарчин, дууны үг зохиогч, «Foreigner» рок хамтлагийн гишүүн Мик Жонс, Францын жүжигчин Жерар Депардьё, кино найруулагч Гаспар Ноэ, Америкийн жүжигчин Уильям Скот Голдберг, Австралийн жүжигчин Эмили Де Рэвин, Канадын хоккейчин Патрик Шарп, Украин, Оросын шатарчин Екатерина Лагно, Их Британийн жүжигчин Оливия Кук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Германд Польшийн бослого эхэлжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ нэгдсэн паспортын системтэй болж, паспорт-визийн алба байгуулагдав.

1938 оны энэ өдөр АНУ-д иргэний нисгэгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр гаргаж, АНУ-ын нисэх хүчний анги байгуулагдаж эхэлжээ.

1949 оны энэ өдөр Нидерланд Индонезийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

1978 оны энэ өдөр Испанид Франкогийн дарангуйллыг төгсгөл болгосон шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

2008 оны энэ өдөр Израилийн армийн терроризмын эсрэг цэргийн ажиллагаа эхэлсэн билээ.

Энэ өдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Тэрсүүд өдөр.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top