Өнөөдөр 2021.12.23. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 40 минутад мандлаа, 17 цаг 03 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -25 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Египетэд Ялалтын өдөр бол Шведед Төрийн далбааны, Судан болон Өмнөд Суданд Хүүхдийн, Японд Эзэн хааны төрсөн өдөр.
Энэ өдөр Японы эзэн хаан Акихито, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Висенте Дель Боске, Болгарын зохиолч Илко Димитров, Английн “Iron Maiden”-ы гитарчин Дэйв Мюррей, Итали, Францын топ модель, дуучин, Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн эхнэр Карла Бруни, Америкийн хоккейч Ти Жей Оши, Америкийн 2013 оны мисс Мэллори Хаган, Германы хөлбөмбөгч Жефф Шлапп зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1900 оны энэ өдөр Реджинальд Фессенден дэлхийд анх удаагаа аудио нэвтрүүлэг явуулжээ.
1904 оны энэ өдөр Вильнюст литва хэл дээрх анхны хууль ёсны сонин “Вильняус жиниос” гарсан байна.
1947 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тушаалаар нэгдүгээр сарын 1-нийг баярын болон амралтын өдөр гэж зарлав.
1972 оны энэ өдөр Андын нуруунд “Air Force” компанийн онгоц сүйрэхэд амьд үлдсэн 16 зорчигчийг олжээ. Тэднийг ослоос хойш 73 өдрийн дараа олоход амьд үлдэхийн тулд амиа алдсан зорчигчдын цогцсоос идсэн байсан гэдэг.
1990 оны энэ өдөр Словени Югославаас тусгаар улс болох эсэх бүх нийтийн санал хураалтаар иргэдийн 95 хувь нь “Тийм” гэсэн санал өгсөн байна.
Энэ өдөр үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө.
Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )