Монголчууд бид ОУВС-д олзлогдчихжээ. Хууль тогтоож, төсөв баталдаг нөгөө хэдэн гайхлууд /Эрх баригчид/ маань юм л бол ОУВС-ийн үүрэг чиглэлийн дагуу үүнийг хийлээ гэх. Жишээ нь татварын нэмэгдэл. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвараас эхлээд Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрийн шаардлагын дагуу хийгдсэн нь нэгэнт тодорхой болов.

Угаасаа ОУВС-ийн хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ гэдэг нь туршлагаар нотлогдсон. Тухайн улсын хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж ангийг мөхөөдөг ч гэж эдийн засагчид халагладаг.
Учир нь ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчөөд зогсохгүй өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болдог байна.

Яг ийм нөхцөл байдлын эхлэл он гарснаар манай улсад мэдрэгдээд эхэллээ. Төрөл бүрийн татвар нэмсний үр дагаврыг ард иргэд эхнээсээ хүртэх болов. Өнөөдөр шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Төрөөс "Үнийн тогтвортой байдлыг хангана" хэмээн мэдэгдэж байгаа ч зах зээлийн эдийн засгийн зарчмыг сөрж чадах нь юу л бол. Энэ бүхний эцэст энгийн ард иргэд л хохирч үлдэнэ.
Үүгээр зогсохгүй ард иргэдийн авдаг хэдээс /цалин/ нь энэ сараас эхлэн төр татвар нэрээр татаас авч эхлэх нь нэгэнт тодорхой болоод байна. Үүнийг эрх баригчид " Нэг их мөнгө биш. Багахан мөнгийг л та нараас татна" гэж яриад түмний дургүйг хүргэж байна. Энэ мэтчилэн ОУВС хэмээх байгууллагын хөтөлбөрийн гайг нь энгийн ард иргэд /нийгмийн дундаж анги/ илүү амсах нь ээ. Харин гавьяаг нь мэдээж эрх баригчид хүртэнэ. Тэдний тооцоо судалгаагүйгээр улс орноо удирдаж, улсынхаа эдийн засагт улаан гэрэл асаасан шархыг нь ОУВС зээл тусламжаараа нөхөөд эхэлсэн. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдийн хийсэн нүглийнхээ золиосонд АРД ТҮМЭН-ээ тавиад туучихлаа гэсэн үг.
ОУВС эдийн засгийн аврагч уу, аль эсвэл...

Энэ асуултын хариултыг ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улс орны туршлагаас харж болох нь ээ. Баримт түшье.
Баримт.
Украин улс 1992 оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор ОУВС-гийн гишүүн болжээ. 1998 оны есдүгээр сард ОУВС-гаас Украинд хэрэгжих 2.2 тэрбум ам.долларын санхүүжилттэй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталсан байна. Гурван жилийн хугацаатай тус хөтөлбөр 1999 оны долдугаар сар гэхэд 2.6 тэрбум доллар болтлоо өсжээ. Төлбөрийн тэнцэл, төлөлтийн удаашрал бүхий хэд хэдэн хүндрэлээс шалтгаалж Украйн валютын үзүүлэлт, бүтцийн өөрчлөлтийн шилжүүлэлттэй нүүр тулснаар төлбөрийн чадваргүй болжээ. Эдийн засаг нь 2014 онд ихээхэн хүндэрсэн Украин ОУВС-гаас хамгийн их зээлтэй орнуудын нэг болоод байна.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа 2002 оны есдүгээр сард дууссанаар мөн оны аравдугаар сард Украйны Засгийн Газар болон ОУВС цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг хийсэн байна.
2015 онд ОУВС-гаас Украйны эдийн засгийн уналтад ахин дэмжлэг үзүүлэхээр 17.1 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ. Ингээд хоёр жилийн дараа гэхэд хугацаа хойшлуулсны ээлжит татвар нь 3.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эдийн засаг гэгч угаас тогтворгүй шинж чанартайгаас гадаад хөрөнгө оруулалт, ОУВС, Европын Төв банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Евробондын хөтөлбөрөөс зах зээлд чиглэсэн шууд мөнгөн урсгал хүнд тусах нь мэдээж. Украин 2015 оны гуравдугаар сард ОУВС-гаар 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч мөн сарын 13-нд таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авч гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилжээ.
Ингэхдээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулаан болон нийгмийн халамж үйлчилгээний үнэ тарифыг оновчтой болгох гэсэн шаардлагыг нэмж оруулжээ. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр иржээ. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм.
Баримт.
1995 оны Мексикийн, 1997 оны Өмнөд Солонгос, Индонез, Тайланд, Бразил, ОХУ-ын хямралын үеэр ОУВС эдгээр орнуудын сүүлийн найдвар болон хувирсан. Тэд ОУВС-аас зээл авсан ч санхүүгийн хямрал арилсангүй, харин ч гүнзгийрч бусад улс руу тархжээ. Зээл тэдний хувьд хортой эм болон хувирч урт хугацааны хөгжлийг зогсоосон байна. Өмнөд Солонгост ОУВС хүүгийн түвшнээ өсгөхийг шаардсанаар олон банк дампуурч, ажилгүйдэл нэмэгдсэн аж. Харин 1995 онд Мексикт эдийн засгийн шинэчлэл хийхийг оролдсоноор ядуурал 50 хувиар нэмэгдэж, цалингийн доод хэмжээ 20 хувиар буурч байжээ.

С.Өлзийбаяр
Эх сурвалж: Zindaa.mn
Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. “Extended fund facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Stand by Arrangement” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан түүх бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм.
Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.
“Extended fund facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг.
Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.
Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө “Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ “хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж “Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь “ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.
ОУВС-тай хамтарсан газарт аж үйлдвэрийн салбар сүйрдэг гэсэн яриа бий. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар доройтон аж үйлдвэрийн салбар доройтоход хүрдэг байна.
Соц орнуудаас хөгжлөөрөө онцгойрч асан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон аймшигт иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны эхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авснаас болсон хэрэг.
Руандагийн жишээ ч Югославтай адил. Тэд ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан юм. Давчихвал олон улсад экспортлох боломжтой болно гэж тархийг нь угаасан хэрэг. Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл яаж тийм хатуу стандарт давах вэ, дотоддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгэнгүүт нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөөд л “будаа”. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хуту, тутси омгийнхны хооронд хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигт иргэний дайн дэгдсэн.
Манайх нэг үндэстний улс учраас арай ч дайн дажинд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хувиараа жаал жуул юм хийж амьдардаг иргэд жижиг бизнесүүд элгээрээ мөлхөх нь дамжиггүй.
1980-аад оны Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд “явдаг” болсон. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт нь хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон. Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг. Тийм ч учраас улс орнууд ОУВС-тай зууралдахыг хүсдэггүй. Хөтөлбөрт нь хамрагдаж гэмээ нь сөрөг “пи ар” болдог.
Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт болсон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж.
Сэтгэгдэл ( 10 )
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна, гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3% -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com WhatsApp: 0033644664081
Дотоод нөөц бололцоо гэж зүйл байдаг юм.Манай эрх баригчид ажил хийх сонирхол бага байдаг болхоор бэлэн зээл тусламж авах сонирхол их энэ бүхний хариуцлага тэд нарт хамаагүй бүгд ард түмэн үүрнэ.
Бондын зээл хэрэгжүүлэж буй 888 компаниуд чинь яасан юм вэ?
Бондын зээл хэрэгжүүлэж буй 888 компаниуд чинь яасан юм вэ?
olon ulsiin valutiin santai ih zuuralddag uls hezeech hogjdoggui,,,evropt ch olon oron baina, arav garui jil tamaa uzej baigaa ulsuud evropoor dyyren, yaduu ornuudiig yariad ch nemergui,,,,90 eed ond bas oros balarch baihdaa orood arvaad jiliin daraa oilgoj , odoo hezeech valutiin sangaas zeel avdaggui oron shdee….Putinch helj baisan yaj ulsiin dotood heregt orj busniuldag gedgiig ene sangaar damjuulj...
olzlogdohoos ni omno net-eer mongolchuud maani zondoo l sanuulj, anhaaruulj helsen shdee,,,,archaagui setgyylchid ch oligtoihon temzeegui oilgooch ugui l dee, odoo grek, ukrainii araas ali hediin orson, gadniihan toriig udirdaj baigaa gesen yg shyydee,,, !!!!
olzlogdohoos ni omno net-eer mongolchuud maani zondoo l sanuulj, anhaaruulj helsen shdee,,,,archaagui setgyylchid ch oligtoihon temzeegui oilgooch ugui l dee, odoo grek, ukrainii araas ali hediin orson, gadniihan toriig udirdaj baigaa gesen yg shyydee,,, !!!!
олон улсын валютын санд өмнө нь Монгол улс хамрагдаж байсан юм бишүү тэгээд энд хамрагдахгүйгээр өөр ямар арга зам байсан юм бол. тийм илүү үр дүнтэй арга зам байсан бол та хэлээд өгөөч зүгээр шүүмжлээд л байх юм. тэр их бондуудын өрийг яаж төлөх вэ? та хэлээд өгөөч
bolovsrolgui ard tumniig erdemted gegeeruuldeg
энэ чинь л МАН-ын Сонгодог бодлого шүү дээ